БНАСАУ өчигдөр ойрын тусгалтай хэд хэдэн пуужинг зэрэг харвасан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг пуужингийн туршилт амжилттай болсныг тус улсын мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Пхеньяны мэдээлснээр, пуужинг нутгийн зүүн этгээдэд орших Канвон мужийн Вонсан боомт хотын орчмоос харваж, удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр үзэж сонирхсон аж.
БНАСАУ өнгөрсөн сарын 30-ны өдөр баллистик пуужин амжилттай туршсан. Тэр үед Ким Чен Ун илүү өндөр хүчин чадалтай шинэ пуужин бэлэн болоход ойртож байгаа гэсэн мэдээлэл хийж байсан билээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг