|

Австри улс лалын шашинтны цэцэрлэгүүдийг хаана

saikhnaa 2017/06/22 525 0

Австри улс лалын шашинтны цэцэрлэгүүдийг хаана

Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц лалын шашинтай иргэдийн хүүхдийг хүлээж авдаг цэцэрлэгүүдийг хаах ёстой гэж мэдэгдлээ. "Kurier” сонины өчигдрийн дугаарт түүний ярилцлага гарчээ.

Тэрээр "Цэцэрлэгүүдийн үндсэн үүрэг бол хүүхдүүдийг дунд сургуульд элсэхэд бэлтгэх явдал. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд герман хэл зааж, сургуульд дэвшин суралцахад шаардлагатай мэдлэгийг өгөх үүрэгтэй. Харин "Лалын шашинтнуудын” гэж нэрлэгдсэн цэцэрлэгүүд нь үүнээс илүүтэйгээр шашны номлол, шашинтай холбоотой бусад зан үйлийн хичээлийг түлхүү заадаг нь тогтоогдсон. Бидэнд ийм цэцэрлэг хэрэггүй.Цаашид ийм цэцэрлэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ.

Австри улс лалын шашинтны цэцэрлэгүүдийг хаана

Себастьян Курц

Австрид лалын шашинт иргэдийн хүүхдүүдийг л хүлээж авдаг цэцэрлэгүүд олон байдаг бөгөөд зөвхөн нийслэл Венад гэхэд л 10 мянга гаруй хүүхэд ийм тусгай сургалттай цэцэрлэгт хүмүүждэг байна.

"Лалын шашинтнуудын” гэж нэрлэгдсэн цэцэрлэгүүд нь үүнээс илүүтэйгээр шашны номлол, шашинтай холбоотой бусад зан үйлийн хичээлийг түлхүү заадаг нь тогтоогдсон. Бидэнд ийм цэцэрлэг хэрэггүй. 

Тиймээс Гадаад хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж, шашны хичээлд зарцуулдаг цагийг герман хэлний боловсролд зарцуулдаг болгохоор хөдөлж эхэлсэн нь энэ аж.

Австри улс ялангуяа боловсролын салбарт лалын шашинт иргэдээ шашнаар түрүү барин бусдаас ялгарахын эсрэг байдаг бөгөөд тус улсын Дээд шүүх параджи буюу нүүрээ халхалсан алчуур зүүсэн багшийг ажлаас халах нь зүй ёсгы хэрэг гэсэн шийдвэрийг 2016 оны долдугаар сард гаргаж байв.       


Санал болгох

Сэтгэгдэл

top