|

“Лалын улс”-ын 70 гаруй босогчийг устгав

namuunaa 2015/08/24 784 0
 
      Өнгөрсөн өдрүүдэд Иракийн Анбар мужид, мөн Саммара болон нийслэл Багдад хот орчимд  болсон тулалдааны үеэр террорист "Лалын улс” бүлэглэлийн 70 гаруй зэвсэгт дэмжигчдийг тус улсын арми устгасан байна. Энэ тухай Иракийн Цэргийн мэдээллийн төв мэдээлжээ.

Тус төвийн мэдээлснээр, "өнгөрсөн өдрүүдэд 71 террористийг устгажээ”. Үүнээс гадна, цэргүүдийн эсрэг суурилуулсан байсан 40 гаруй тэсрэх төхөөргийг аюулгүй болгосон бол террористуудын 50 орчим байрлалыг бүрэн устгасан байна.

Иракийн томоохон муж болох Анбарыг хэт давруу үзэлтнүүдээс чөлөөлөх өргөн хүрээтэй ажиллагааг эхлүүлснээ тус улсын Засгийн газар долдугаар сарын дундуур мэдэгдсэн юм.

Террорист "Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн газар нутгийн гуравны нэг хүртэл хувийг хянаж байгаа бол Анбар мужийн газар нутгийн 80 орчим хувь нь босогчдын хяналтад байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top