|

В.Путин “Артек” зусланд зочилж, захирлыг нь зад загнажээ

saikhnaa 2017/06/26 569 0

В.Путин “Артек” зусланд зочилж, захирлыг нь зад загнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын хүүхдийн зуслан "Артек”-т айлчилжээ. Үүний өмнө "Артек” зуслангийн удирдлагууд амрагч хүүхдүүдийг Массандрт байх дарсны үйлдвэр рүү танилцуулах аялал хийхээр авч явсан юм байна. В.Путин үүнийг үзээд ихэд гайхаж хачирхсан бөгөөд зусланд очоод хүүхдүүдэд юу ууж болох, юуг болохгүй талаар хичээл оржээ.

Тэрээр хүүхдүүдээс "Та нар Массандр явсан гэсэн. Тэнд дарсны үйлдвэр үзсэн үү” гэхэд хүүхдүүд "Тийм” хэмээн нирхийтэл хариулсан аж. Тэгмэгц Ерөнхийлөгч зуслангийн захирал Алексей Каспржакийг дэмий юм хийлээ хэмээн хатуу зэмлэжээ. Загнуулсан захирал өөрийгөө зөвтгөхийг оролдож "Энэ бол манай зуслангийн эртний уламжлал байгаа юм. Өмнөх ээлжийн үеэр Артект 1945 оны тавдугаар сарын 9-нд энд амарч байсан ахмад настан ирсэн. 87 настай тэр хүн 1945 оны тавдугаар сарын 9-нийг ялалтын баяр гэдгээр биш, манай энд цагаан дарс анх удаа амсч үзсэн өдөр гэдгээр дурсдаг гэдгээ бидэнд ярьсан. Яагаад гэвэл яг тэр өдөр нь амрагч бүх хүүхдүүдэд...” гэх зэргээр тайлбарласан байна. Харин Ерөнхийлөгч үгийг нь таслан "Сонс Алексей, хүүхдүүдэд кисель, тараг илүү хэрэгтэй. Харин тэр дарсаа чи өөрөө л ууж үз” хэмээн зэмлэжээ.    


Санал болгох

Сэтгэгдэл

top