|

Хүүхдийн мөнгийг өнөөдөр 17.00 цаг гэхэд бүрэн олгож дуусна

batzeveg 2017/07/06 365 0

Хүүхдийн мөнгийг өнөөдөр 17.00 цаг гэхэд бүрэн олгож дуусна

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Улмаар холбуулсан данс руу мөнгө нь ороод эхэлжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. 

Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top