Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан Уран сайхны гимнастикийн зургаа дахь удаагийн "ЗОНГ ЛИНГ КАП-2017” олон улсын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монголын Гимнастикийн Холбооноос Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиунаар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцжээ.
Тодруулбал, 13 орны 20 багийн 100 гаруй тамирчид Насанд хүрэгчид, Залуучууд, Дунд нас, Бага насны (A, B, C) ангиллаар өрсөлдсөнөөс:
А. групп
1. Гансүхийн Номин-Эрдэнэ /2000 он Насанд хүрэгчид/
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль
• Цагариг 1-р байр Алтан медаль,
• Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль,
• Булав 2-р байр Мөнгөн медаль,
• Тууз 2-р байр Мөнгөн медаль,
2. Цогоогийн Уянсэтгэл /2002 он /
• Бөмбөг 3-р байр Хүрэл медаль,
3. Ундрахын Айыына /2008 он /
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медаль
• Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,
• Бөмбөг 1-р байр Алтан медаль,
• Булав 1-р байр Алтан медаль,
B_group
4_Ганбатын_Энх-Үжин /2004 он /
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль
• Цагариг 1-р байр Алтан медаль,
• Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль,
• Булав 2-р байр Мөнгөн медаль,
5_Булгантамирын_Хулан /2008 он /
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медаль
• Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,
• Булав 1-р байр Алтан медаль,
6_Тулганы_Маяа /2009 он /
• Чөлөөт хөдөлгөөн 2-р байр Мөнгөн медаль,
7_Алтангэрэлийн_Намуунзаяа /2009 он /
• Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль,
C_group
8_Далайбаярын_Оюунхорол /2003 он /
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 1-р байр Алтан медаль
• Бөмбөг 1-р байр Алтан медаль,
• Булав 1-р байр Алтан медаль,
9_Бадамдоржийн_Хулан /2002 он /
Олон төрөлтийн нийлбэр дүнгээр 2-р байр Мөнгөн медаль,
• Цагариг 1-р байр Алтан медаль,
• Бөмбөг 2-р байр Мөнгөн медаль,
10_Пүрэвдоржийн_Нинжин /2010 он /
• Чөлөөт хөдөлгөөн 1-р байр Алтан медаль хүртэж, Монголын баг нийт 15-Алт, 10-Мөнгө, 1-Хүрэл медаль хүртсэн бол тэмцээний "HIGHEST DIFFCULTY” номинацийн эзнээр тамирчин Ганбатын Энх-Үжин тодорчээ.
Тэмцээний медаль гардуулах ёслолд Рио-2016 Зуны Олимпийн наадмын Уран сайхны гимнастикийн аварга Маргарита Мамун, Рио-2016 Зуны Олимпийн наадмын Уран сайхны гимнастикийн шагналт 4-р байрын эзэн Ёонг Жае Сонг нарын алдарт тамирчид оролцсон байна.
Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Универсиад-2017 наадамд оролцох ОХУ-ын Уран сайхны гимнастикийн Үндэсний шигшээ баг хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог байжээ. Тэмцээний D-2 Хүндрэлийн шүүгчээр Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиун хоёр өдөр ажиллаж шүүгчийн ур чадвараа дээшлүүлсэн байна.