|

БХЯ-ны дархан аваргын “дархалсан Коля” гэгч хэн бэ?

saikhnaa 2017/08/15 553 0

Армийн албан хаагчдын дунд урьд нь "хорлонт” хэмээх оносон хочтой байсан хурандаа Б.Коля гэгч одоо бараг 70 шахаж яваа өвгөн саяхнаас "дархлагдсан Коля” нэртэй болсон гэнэм.

Армид насаараа зүтгэсэн генерал хурандаа нар ч зүсийг нь бараг хараагүй байсан Коля гэх ийм нэгэн этгээд 2005 онд БХЯ-нд "хуулийн зөвлөх”-ийн албан тушаалд, яагаад ч юм шууд дэд хурандаа цол зүүгээд, хаанаас ч юм гэнэт гараад иржээ.

Сүүлд сургийг нь сонсвоос, социализмын үед Зүүнбаянд цэргийн шүүхэд ганц хоёр жил ажиллаж байгаад 1980-аад оны сүүлчээр Зөвлөлтийн цэрэг Монголоос гарахад тэдний үлдээсэн байр байшингаас нилээдийг хувьдаа зувчуулж хөлжөөд, дараа нь армиас сэмхэн халагдаж, Турк руу ч гэв үү наймаанд явсан нэгэн гэнэ. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байхдаа тэр 1980-аад онд шоронгийн хоригдлуудын дунд зориуд орж хоригдол болж "жүжиглэж тагнуулдаад” тэр үеийн хууль хяналтын байгууллагыг шавартай хутгаж "ноцтой хэрэг тарьж” явсан увайгүй этгээд гэж байгаа.

Сүүлд БХЯ-нд тэр ингэж гэнэт гарч ирснээ төдөлгүй сайд дарга нарыг хуулийн "урхинд” эвтэйхэн оруулж дарамтлаад, гартаа хийж аваад санасандаа хүрдэг "мэргэн арга”-тай болсон гэдэг.

Тэр тийм элдэв башир арга хэрэглэсээр, БХЯ-ны мониторингийн дарга, "Бөртэ” ТӨҮГ-ын дарга, "БХАҮ-ийн нэгдэл” ТӨҮГ-ын дарга болж чадсандаа эрдэж, очсон газар бүртээ авлига, авгай хүүхний хэрэгт орооцолдож явахынхаа зэрэгцээ амжиж бас мэргэжилгүй авгайгаа БХИС-д багш болгож, гурвын гурван хүүхдээ БНХАУ, ОХУ, АНУ-д цэргийн сургуульд ч явуулаад амжсан "сүйхээтэй эр” гэнэ билээ. Тэр ингэж армид овжиноор шургалж, "сайн эр”-ийн замаар мацсаар, сонин хэвлэлд ч олон удаа шүүмжлүүлж, бүр нэг бус удаа

АТГ-т хүртэл шалгагдсан ч тэд бүгдийг "араар нь цэвэрхэн тавиад”, одоо эцэстээ нутгийнхаа "дүү хүү” Бат-Эрдэнэ аваргын гар дээр ирээд бүр ч "цайрчээ”.

Түүнийг өнгөрсөн 7 хоногт БХЯ-ны Ерөнхий хянан шалгагчийн буюу "генерал” цолны зэрэглэлтэй албан тушаалд Б.Бат-Эрдэнэ сайд дэвшүүлснийг сонсоод армийнхны чих нь дэлдийж, нүд нь орой дээрээ гарчээ. Арай ч дээ, цэргийн хэргийн мэдлэг боловсролгүй, насны хувьд талийсан, бас дээр нь ашиг сонирхлын асар их зөрчилтэй,  ёс зүйн дусал ч байхгүй ийм этгээдийг ингэж хөөрөгдөхийн учир юу билээ, сайд гуай?!

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан "Офицерын алба хаах журам”-аар бол аль дээр үед, өдгөөгөөс 13 жилийн өмнө тэтгэвэртээ гарчихсан байх ёстой "товарищ”-ийг ингэж оодруулж байгаагийнхаа учрыг эрхэлсэн сайдын хувьд Б.Бат-Эрдэнэ гуай л  хариулж тайлах учиртай.

Энэ бол чухамдаа, хууль хяналтын байгууллагыг урьд нь баастай хутгаж явсан энэ Б.Коля гэх "хуульч нэртэй хулгайч”-ийг БХЯ-нд хууль журмын гадуур байлгаж, "генерал” албан тушаалаар шагнаж байж өөрийнхөө авлигадаа ашиглах гэсэн дархан аваргын "далд дархан мэх” ч байж мэднэ гэх хардлага цэргийнхний дунд өөрийн эрхгүй төрж байгаа нь ч зөв гэлтэй.

Үнэн шударга ёс хаашаа алга болчихов оо…, "мэргэжлийн” гэх хуурамч гуншинтай Засгийн газар аа, АТГ аа, сайд дарга нар аа !!!

 

Бэлтгэл офицер Б.Зориг

Санал болгох

Сэтгэгдэл

top