Олон улсын валютын сан бол дэлхийн хэмжээний байгууллага. Тус сангийн үйл ажиллагаанд Монголын битгий хэл гаднын нэр хүндтэй улстөрчид ч нөлөөлж чадахгүй. Харин бүх л сэдвээр улстөр хийх "авьяастай” манайхан л "будаг” цацаж орхилоо.
ОУВС-гийн хөтөлбөрт манай улсаас гадна дайны хөлд нэрвэгдсэн Ирак, Египет болон жихадын бүлэглэлийн аюул заналхийлэлтэй нүүр тулсан Камерун зэрэг орон хамрагдсан байдаг. Үүнээс үзэхэд өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг тартагтаа тулсан байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим төрийн эрхийг авсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн Засгийн газар ч бүрдсэн даруйдаа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн.
Хоёр тал найман cap хэлэлцээр хийсний эцэст тохиролцоонд хүрч өнгөрсөн тавдугаар сарын 25-наас Монгол Улсад ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж, гаднын хөрөнгө оруулагчид ч Монголыг эргэж харах болсон. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-raac манай улсад нийт 440 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирнэ.
Эхний санхүүжилт 37.8 сая ам.доллар хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа Монголбанкны дансанд шилжсэн. Дараа дараагийн шатны санхүүжилтийг уг хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч гурав, гурван сараар олгохоор тохирсон. Гэхдээ ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтийг гурван cap тутам шалгаж, дараагийн санхүүжилтийг хийхээр манай талтай тохиролцсон билээ. ОУВС-гийн ажлын хэсэг эхний санхүүжилтийн үр дүнг хянах зорилгоор өнгөрсөн наймдугаар сард Монголд ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж эерэг гэсэн "дүн” тавьсан.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд хуралдах бөгөөд эхний шатны үр дүнг үнэлж, дараагийн багц болох 40 орчим сая ам.долларыг олгох эсэхийг шийдэх юм. Харин парламент өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулсан билээ. Ийн ОУВС-тай анх тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурсан сайдууд үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд очсон.
Чоно борооноор гэдгийн үлгэрээр улс төрийн энэ тогтворгүй нөхцөл байдал үүссэнийг овжин ашиглаж, ОУВС болон "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-өөр улстөр хийх гэсэн оролдлого гарлаа. Учир нь өчигдөр валютын сан болон уг хөтөлбөрийн талаарх эх сурвалжгүй, ташаа мэдээлэл иргэдэд хүрч "өндрөө авсан”. Улстөрийн хүрээнийхэн "цаад эзэд”-ийг нь таамаглаж байгаа биз.
Манай сурвалжлах баг ОУВС болон "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хоёр дахь багцын талаар Монголбанкнаас тодруулахад "Энэ сарын 25-нд болох ОУВС-гийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдааны тов өөрчлөгдсөн албан ёсны шийдвэр гаргаагүй гэдгээ ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдсэн. Мөн ОУВС-ийн Бүс нутгийн асуудал хариуцсан газрын Ази номхон далайн судалгааны хэлтсийн орлогч захирал Коши Мата энэ сарын 1-нээс захирал болон тушаал дэвшсэн” гэдгийг хэлсэн юм.
Ингэхээр Олон улсын валютын сангаас Монголд олгох ээлжит санхүүжилт улстөрийн тогтворгүй байдлын улмаас гацаанд орсон талаарх мэдээлэл нь улстөрийн ашиг хонжоо хайсан ээлжит "Цаг төрийн үймээн” болох нь тодорхой болж байна. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын валютын сан тийм ч амархан хахир хатуу "Хойд эх”-ийн царай харуулахгүй гэдэг нь Монгол Улсад орж ирэх ээлжит санхүүжилтээр тодорхой болох биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин