Эхнэр хүүхдээ өнчрүүлэн байж Топ модель Пүрэвсүрэнтэй хэсэг нэр холбогдсоныхоо дараа хэвтэрт ортол нь зодож танхайрч байсан Л. Цэгцбаатар нь өнөөдөр хар тамхины хэргээр хоригдож байна. Эмэгтэй хүнийг хардалтаас болж биед нь хүнд гэмтэл учруулчаад тухайн үедээ ялаас мултархын тулд их хэмжээний авилгал өгч 40-н хоног буюу 360 цагийн албадан хөдөлмөр хийх нэрээр ялаас хөнгөхөн мултарсан нэгэн. Мөн тэр ялаа эдэлсэн үгүй болох талаар тодорхой мэдээлэл ч байхгүй сураггүй болсон. Тэгвэл өдийг хүртэл эрх мэдэл, мөнгөтэй аавынхаа нөмөр нөөлөгт нуугдаж явсан Л.Цэгцбаатар нь өнөөдөр хар тамхины хэргээр хоригдоод байна. Яг л нөгөө дарав ч далдайна булав ч бултайна гэж энэ болоод байх шиг байна даа.