|

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙГ ДАХИН ЯВУУЛАХ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ ГАРЧЭЭ

saikhnaa 2017/10/06 1350 0

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2017 оны 9 сарын 20-ны өдрийн шийдвэрээр Орхон аймгийн 1-22 дугаар тойргуудад Аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин зарлах үндэслэлтэй анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрүүдийг хэрэгсэхгүй  болгох шийд гарсан байна. Энэ тухайгаа хэвлэлийн хурлаар  дамжуулан Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2017.10.06./мэдэгдлээ.
Монгол улсын нутаг дэвсгэрийн 16 аймгийн 48 суманд нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байгаа боловч өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Түдэвтэй сум, Ховд аймгийн Мөнххайрхан сум 2017 оны 10 сарын 1-ны өдөр зохион байгуулах мэдэгдлээ Монгол улсын сонгуулийн хороонд өгсөн байна. Өнгөрөгч 10 сарын 1-ны өдөр товлон зарлаагүй бол сонгуулийн хуульд заасны дагуу нөхөн сонгуулийг 2018 оны 6 сарын 24 -ны өдөр зохион байгуулах шаардлагатай. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-5-д зааснаар орон нутгын хурлын нөхөн, дахин ээлжит бус сонгуулийн зардлыг ирэх оны төсөвтөө суулгаж, Нөхөн сонгууль явуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж зохион байгуулалтын арга хэмжээ ажиллах шаардлагатайг Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 9 сарын 28 ны өдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ талын мэдээллийг олон нийтэд Ардчилсан намын гишүүн Д.Доржпүрэв нарын нэр бүхий 28 хүний гишүүдийн төлөөлөл өмгөөлөгч Тогтохбаярын хамтаар хүргэлээ.Орхон аймгийн ИТХ -ыг дахин сонгууль нөхөн болох нь нэгэнт тодорхой болж, харин УИХ орон нутгийн сонгууль зохион байгуулсан Г.Батдэлгэр даргатай Аймгийн сонгуулийн хороо татан буугдсан гол асуудал болж болзошгүй байгаа ч Сонгуулийн маргаан эцэслэн дуусаагүй байхад татан буулгасан нь хуулийн хүрээнд байж болохгүй үйл хэрэг байсан тухай эх сурвалж онцоллоо.

Эх сурвалж: http://etzone.mn/?p=6486

Санал болгох

Сэтгэгдэл

top