|

Сэлэнгэ болсон газар хөдлөлт Дархан, Орхонд мэдрэгджээ

saikhnaa 2017/10/19 1200 0

Сэлэнгэ болсон газар хөдлөлт Дархан, Орхонд мэдрэгджээ

 

Дархан, Эрдэнэтэд газар хөдөлсөн тухай мэдээлэл олон нийтий сүлжээгээр тарсан. Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвөөс тодрууллаа. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 19-нд 50.37 өргөрөг, 105.05 уртрагт буюу Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас хойш дөрвөн километрт 00.49 болон 03.00 цагт  таван магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

 

Мөн газар хөдлөлтөөс улбаалан одоогоор ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй гэнэ. Улмаар газар хөдлөлт Дархан, Орхон аймагт мэдэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг нэгтгэж байгаа ажээ. 

 

Р.Дулам

Санал болгох

Сэтгэгдэл

top