|

Хоногт 23 удаа газар хөдөлсөн Буриадад онц байдал тогтоожээ

bayaraa 2015/01/06 3106 286

Хоногт 23 удаа газар хөдөлсөн Буриадад онц байдал тогтоожээ  ОХУ-ын Буриадад энэ сарын 3-ны 18.00 цагаас 4-ний 18.30 цаг хүртэл 23 удаа газар хөдөлсөн тул онц байдал зарласан

  байна. Газар хөдлөлтийн төв нь 1300 оршин суугчтай Северомуйск тосгоноос 15-25 км зайд ажиглагдсан бөгөөд 3-5 магнитуд хүртэл хүчтэй байсан тухай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын геофизикийн алба мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд ямар нэг томоохон эвдрэл сүйтгэл одоогоор гараагүй ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top