|

Жалга довны үзэл хөгжлийг чөдөрлөх тушаа болж байна уу

tonshuul 2015/06/08 1035 0

Жалга довны үзэл хөгжлийг чөдөрлөх тушаа болж байна уу

 

  Монголчууд бид дэлхийн бусад орноос олон зүйлээрэ ялгардаг гэдэг.

 

Тэдгээрийн нэг бол нутгархаг үзэл санаа юм. Өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт төрж өсөн монголчууд эр өсөж эсгий сунасан хойноо ихэнхдээ Нийслэл хотоо бараадан амьдардаг. Тиймдээ ч Нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 1/3 оршин суудаг. Нэгэнт нутаг уснаасаа хол хөндий ажиллаж амьдарч байгаа Монголчууд нас нэмэхийн хирээр төрж өссөн нутгаа санагалзаж, нутгархаг үзэлтэн болдог.

 

Нийслэл Улаанбаатар хотоос бусад бүх аймаг сумдуду нутгийн зөвлөлтэй гэдгээр нь үүнийг хялбархан ойлгож болно. Уг нь энэ нь буруу, муу зүйл огтоос биш. Нутаг уснаасаа хол амьдарч байгаа хүмүүс эвлэлдэн нэгдэж, төрж өссөн нутгийнхаа хөгжлийн төлөө чадах зүйлээрээ туслах нь юуны буруу байх вэ? Харин энд төрийн том бодлого илт үгүйлэгдэж байна. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг төрөөс зөв зүйтэй хэрэгжүүлж чадаагүйгээс болж танил, найз нөхөд, улс төрийн нөлөөгөө ашиглан зарим орон нутаг хөгжиж байхад нөгөө нэг хэсэг нь тэнд өссөж төрсөн, нутаг усаа хөгжүүлнэ хэмээн нутгийнхаа нэрийг барин тэнд амьдарч байгаа иргэдийнхээ итгэл найдвэрыг хүлээсэн атлаа итгэлийг нь хөсөрдүүлж амин хувиа борлуулах явдал байсаар байна.

 

Орон нутгийн иргэд ч гэсэн нутгийн хүүгээ дэмжинэ гэсэн сэтгэлээр удаа дараагийн сонгуулиар итгэл үзүүлсэн "нутгийн хүү” нь тэдний "хулхин дээр цэцэг ургуулсан” жишээ баримт захаас аваад цөөнгүй байх юм. Ийм нэг газар бол Налайх дүүрэг юм байна.

 

Сүүлийн 20 жилд орон нутгийн удирдлагад "нутгийн хүү”-гээ дэмжсэн ч тэд нь төрөлх дүүргээ нүдэнд харагдахуйцаар хөгжүүлж чадсангүй. Түүгээр ч зогсохгүй 2012 оны орон нутгийн сонгуулиар тус дүүргийн Засаг дарга болсон Х.Болдбаатар гэх "нутгийн хүү” нь ард түмнийхээ "нүдэн дээр баяжсан” гэдэг. Бүгд л Монгол хүмүүс байж өөр хоорондоо нутгархан, жалга довны үзэл ярьж хуваагддаг энэ байдлаа бид орхихгүй юм бол нэгдсэн бодлогоор хөгжилд хүрч чадалгүй байсаар удах биш гэж үү. Бид нэг л монгол гэдэг үзэл санааг дэмжицгээе.

 

undesten

Санал болгох

Сэтгэгдэл

top