|

Хүүхдээ асарч байгаа ээжүүд ирэх оны нэг дүгээр сараас эхлэн төрөөс цалин авна

saikhnaa 2017/11/14 639 0

Хүүхдээ асарч байгаа ээжүүд ирэх оны нэг дүгээр сараас эхлэн төрөөс цалин авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Батлагдсан төсвөөс онцгойлон авч үзэх нэг зүйл нь 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхчүүдэд сар бүр өгөх 50 мянган төгрөгний цалин юм. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгох аж. 2018 оны Төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тиймээс болзол хангасан эхчүүд, өрх нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс сар бүр цалин, олговороо авах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top