|

Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

tonshuul 2017/11/16 648 0
 
 

Синьхуа агентлагийн мэдээ:  13-нд Израйлийн ерөнхий сайд Нетаняху: Өөрийн аюулгүй байдлаас үндэслэж Израйль  улс Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.  

Тэрээр: Америк, Орос, Йордан  үүнээс өмнө Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоох хэлэлцээр тохиролцсон боловч  Израйль өөрийн аюулгүйн байдлаас үндэслэж Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа  үргэлжлүүлнэ гэжээ.

Америк, Орос, Йордан 7-р сарын  7-нд Йорданы нийслэл Амманд Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоох хэлэлцээр  тохиролцсон юм. Америкийн ерөнхийлөгч Трамп, Оросын ерөнхийлөгч Путин 11-р сарын  11-нд уулзаж, Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг дахин  нотолжээ. 

 

Сайн-Өлзий 

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

top