|

Орхон аймгийн ИТХ-ын дарга согтууруулах ундааны зөвшөөрлийг хавтгайруулан олгосон гэв үү

saikhnaa 2017/11/24 659 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хүсэлт хүргүүлсэн байна. Тодруулбал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва нь хувийн эрх ашигтаа үйлчилж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон байна.

Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг хүсчээ.



Санал болгох

Сэтгэгдэл

top