Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Афганистаны хэвлэлийн мэдээлснээр: Афганистаны зүүн нутгийн Нангахар мужид бүгсэн "лалын улс бүлэглэл”-ийн зэвсэгт хүчин саяхан Талибаны зэвсэгт хүчинтэй тулалдсаны улмаас, наад зах нь 10 мянга гаруй айл өрх дүрвэн нүүжээ.
Афганистаны хэвлэлийн мэдээлснээр, тус мөргөлдөөн Нангахаар мужийн баруун хойд нутгийн Хожиани бүсэд болж, хоёр талаас багаар бодоход 19 зэвсэгт этгээд алагдсан байна.
Мэдээний эх сурвалжаас үзвэл, айл өрхүүд дайны хөлөөс дайжиж, шөнө дөлөөр эргэн тойрны бүс рүү нүүж байна. Эдгээр айл өрх нийтдээ хүнд байдалд орж, хоол хүнсээр дутагдаж байгаа ба тэдэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна.