|

БНСУ пуужингийн бодит сургуулилт хийв

tonshuul 2017/11/30 329 0
 
 
29-нд БНСУ-ын армийн мэдэгдсэнээр: БНСУ-ын арми мөн өдрийн өглөө пуужингийн бодит сургуулилт хийж, БНАСАУ-ын пуужин хөөргөсөн үйл ажиллагаанд хариу барьсан гэжээ. БНСУ-ын армийн нэгдсэн ерөнхий штабын мэдээлснээр, БНСУ-ын цэргийн тал орон нутгийн цагаар 29-ний 03 цаг 23 минутад, тухайлбал БНАСАУ-ын тал пуужин туршин хөөргөснөөс хэдхэн минутын дараа оновчтой цохилт өгөх пуужингийн сургуулилт хийсэн гэжээ. 

Юнхаб агентлаг БНСУ-ын армийн нэгдсэн ерөнхий штабын мэдээнээс эш татаж мэдээлснийг үзвэл, энэ удаагийн сургуулилт Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгисийн БНСУ, БНАСАУ-ын хилийн шугамын ойролцоо 20 минут хэртэй болсон. Хуурай замын цэргийн пуужинт анги, тэнгисийн цэргийн Аегис хөлөг онгоц, агаарын цэргийн КФ-16 байлдааны нисэх онгоц тус тус нэг пуужин хөөргөлөө. БНСУ-ын армийн мэдэгдсэнээр, БНСУ-ын арми БНАСАУ-ын талын байдлыг 24 цагаар нягт анхаарч, БНАСАУ-ын пуужингийн баазад түргэн шуурхай, оновчтой цохилт өгөх чадвараа харууллаа гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top