|

3450 төгрөгийн худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожжээ

tonshuul 2017/12/22 887 0
 
 

3450 төгрөгийн худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожжээ

 

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны урамшууллын 500 саяын азтанд батламж гардууллаа. Энэ удаагийн супер шагналын азтанаар Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорчээ. Тэрбээр "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй.

Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс 3450 төгрөгийн худалдан   авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон.  Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна" хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. 

Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top