|

ШИНИЙН НЭГЭНД НАЙМАН ХИЙД ХАМТРАН “МАНДАЛ ӨРГӨХ” НОМЫН ЁСЛОЛ ХИЙНЭ

zulaa 2018/02/12 872 0

ШИНИЙН НЭГЭНД НАЙМАН ХИЙД ХАМТРАН “МАНДАЛ ӨРГӨХ” НОМЫН ЁСЛОЛ ХИЙНЭ

 

Орхон /МОНЦАМЭ/ Үндэсний уламжлалт цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй буддын шашны хийдүүдийн хамба лам нарыг урьж, хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Хутагт ламын "Ганданшаддүвлин” хийдийн хамба лам Ж.Ширнэн, "Төгсбуянт” хийдийн хамба лам О.Гэрэлтбаяр, "Гончигсүмлэн” хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, "Дээдийн номын хур” буяны дуганы лам М.Азтай, "Жалданжанчүвлин хийд”-ийн хамба лам Б.Мөнхтогоо, "Мөнхийн зул” хийдийн лам Н.Ганзориг, "Бал Сажа Лэгшад Норовлин” хийдийн хамба лам Л.Дашхүү "Очир” хийдийн Р.Чулуут нар хүрэлцэн ирсэн юм.
 
Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва цагаан сарын баярыг тэмдэглэх уламжлалт ёсоо дээдлэн хэт үрэлгэн байдал гаргахгүй байх талаар, "бэлгэдэл”-ийн утгатай баяр гэдгийг сурталчлан таниулахыг, "Цагаан сар”-ын шинийн нэгний өглөө "Мандал өргөх” номын ёслолоо хийдүүд нэгдэн хамтарч хийх талаар хамба лам нарт уриалсан юм.
 
Мөн аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар "Малчиддаа туслах аян”-г буддын шашны хийдүүд хамтран зохион байгуулахаар боллоо. Буддын шашны найман хийдийн хамба лам нар аймгийн ИТХ-ын даргын энэхүү уриалгыг дэмжин "Мандал өргөх” номын ёслолоо Цагаан сарын шинийн нэгний өглөө 7:00 цагт "Бурхан багш”-ийн цогцолбор, "Жалданжанчүвлин хийд”-д нэгдэн, хамтарч хийхээр боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top