105 мерт урттай энэ модон гүүр зарим газраа эвдрэл өгч голдоо хэсэг зайнд овойсон тул зорчигчид багагүй айдастай дамждаг. Дээрх портер машин гүүрний овгор хэсэгт хүч алдсаны улмаас арагшаа ухарч гүүрний хажуу руу унасан ч азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна. Орхон голын мөс зайрмагтаж халиа гүйсний учир гүүрээр гарч байгаад осолд өртжээ.
Гүүрний үндсэн бүтцүүд эвдэрсний улмаас их засвар хийх хүртэл хугацаагаар ашиглалтыг түр зогсоох дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас 2013 онд гаргасан ч уг гүүр нь зуны улиралд Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийдийг зорьсон аялагч жуулчдын гол гарц болдог, мөн сумын 2, 4 дүгээр багийн малчид Орхон голыг гатлах байнгын хэрэглээ тул орон нутгийн төсөв хөрөнгөөр жил бүр урсгал засвар хийсээр өнөөг хүрч байна. Аймаг, сумын удирдлагуудаас тухайн модон гүүрийг бетон болгох хүсэлтийг УИХ, Засгийн газарт удаа дараа тавьж байгаа ч үүнд шаардагдах 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгөөгүй юм. Харин тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар бетон гүүр барих хөрөнгийг улсын төсөвт суулгах эсвэл концессын гэрээгээр бариулах ажлыг биечлэн хөөцөлдөж байгаа аж.
Б.Батчимэг