|

АТГ:Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй

saikhnaa 2018/03/05 882 0

АТГ:Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй

 

Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас зээл авахуулсан хэрэг олны анхаарлын төвд байгаа. Олон нийтийн зүгээс төрийн өмчит үйлдвэрийг ийн барьцаанд тавин өдгөө үйлдвэрийг хаан битүүмжилж ч магадгүй байгаа нөхцөл байдалд буруутай этгээдүүд хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд "Эрдэнэт үйлдвэр" энэхүү хэрэгтэй холбоотой этгээдүүдийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн утгатай мэдээлэл цацсан. Энэ талаар АТГ-аас албан ёсны тайлбар гаргасан байна. Үүнд 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп” ХХК-ийн "Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа гэсэн бөгөөд 

Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. "Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэсэн байна. 

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top