Залуусын сайн мэдэх "Outlaw" хамтлагийн дуучин Э.Ариун-Эрдэнэ Орхон аймгийн Ардчилсан намын үүрийн даргад нэр дэвшиж байгаа гэнэ. "Outlaw" хамтлагийн дуучин гэдгээс өөрөөр үл мэдэх түүний хувьд Орхон аймгийн АЗХ-ны тэргүүлэгч, АЗХ-ны Нийгмийн бодлогын хорооны дарга, АЗХ-ны Зэст багийн үүрийн салбар зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан юм байна.