|

ЗОЧИД БУУДЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БУЙ ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ БУУЛГАНА

zulaa 2018/03/22 844 0

ЗОЧИД БУУДЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БУЙ ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ БУУЛГАНА

 

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт орон сууцны нэгдүгээр давхарт зочид буудал, цайны газар, лоунж, паб, хими цэвэрлэгээ ажиллуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Хотын захирагчийн албанаас зогсоохоор болжээ.
Учир нь дээрх байгууллагууд орчныхоо тав тухыг алдагдуулдаг, бохирдуулдаг, иргэд, оршин суугчид нь байнга гомдол мэдүүлдэг зэргийг харгалзан үзэж байгаа аж. Мөн өргөтгөлөө инженерийн шугам сүлжээн дээр барьсан, мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, барилгын хийц алдагдуулсан газруудад нь дээрх шаардлагыг хүргүүлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар 15 зочид буудал, 20 лоунж байна. Тэдэнд ирэх даваа гаригаас албан тоот хүргүүлэх ажээ.
Орхон аймагт  орон сууцны нэгдүгээр давхарыг өргөтгөж үйл ажиллагаа явуулж буй 503 иргэн, 427 аж ахуйн нэгж  930 өртгөтгөл байна.  
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top