|

Экс тагнуулчийн охин ОХУ-д очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар болжээ

saikhnaa 2018/07/05 543 0

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар өнгөрөгч гуравдугаар сард Британид байхдаа гэнэтийн дайралтад өртөж, хордсон юм. Тэднийг "Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг мэргэжилтнүүд тогтоогоод буй.

Экс тагнуулчийн охин ОХУ-д очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар болжээ

Өдгөө 33 настай Юлия 20 өдрийн турш ухаангүй байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эмнэлэгээс гарсан билээ. Тэрбээр эмнэлэгээс гараад хэсэг хугацааны дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн юм.

 

Тэгвэл Юлия тун удахгүй ОХУ-д очихоор болсон талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Юлия ойрын хугацаанд Орост очиж, гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ уулзахаар болсон талаар Британийн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Юлия бие даан шийдвэр гаргах эрхтэй. Түүний шийдвэрт бид оролцох ёсгүй. Тэр зөв гэсэн зүгтээ явах учиртай” хэмээн мэдэгджээ. Юлиягийн ойрын эх сурвалжууд "түүнийг ОХУ-д зохион байгуулагдаж буй ДАШТ-ий үеэр нутагтаа очно” хэмээв.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top