|

Монголын хамгийн намхан хүн 65 см

namuunaa 2015/06/16 679 0

 

 

 

 

   Монголын хамгийн намхан хүн болох Ж.Ичинхорлоо гуай өдгөө 63 насыг зооглож байна. Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг тэрбээр нас ахих тусам жижгэрсээр 65 см өндөртэй болсон ба идэр залуухан насандаа 90 см байжээ.


Тэрээр өөрийнхөө тухай " Намайг бага байхад аав ээж хоёр минь хүн амьтны доог болно гээд сургуульд суулгаагүй юм. Тэгээд л би гэдэг хүн чинь бор зүрхээрээ 35 үсгээ нүдэлж, юм уншиж сурсан даа. Одоо бол ач нарынхаа хамгийн сайн багш шүү” хэмээн ярьжээ.


Дашрамд дурдахад, Ж.Ичинхорлоо гуай ганц хүүтэй бөгөөд хоёр ач хүүтэй юм байна. Мөн сандал хэд хэдээр нь давхарлаж байгаад л үнээгээ саачихдаг энэ сэргэлэн эмээг нутгийнханаас нь сураглахад л ”Өө төрвөгөн хүн үү?” гээд л төвөггүйхэн хэлээд өгдөг гэнэ лээ шүү.

Санал болгох

Сэтгэгдэл

top