|

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД: Их сургуулийн багш, өмгөөлөгч, эмч, сэтгүүлчдэд олон удаагийн виз олгоно

nomun 2018/09/11 1419 0

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ. Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба шинэчилсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авчээ. Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан. 

1. БНСУ руу зорчиж байсан иргэн

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар

5. БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авна.

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь "Gold”,  "Vip” байх

7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байсан.

Харин шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байгаа аж. Олон удаагийн визний журамд дараах өөрчлөлтүүд орсон. Тухайлбал,

-Олон улсад ашиглагддаг кредит карт нь "Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн виз олгох эсэхийг шийднэ.

Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгаа гаргажээ. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд

-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд,

-Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин тухайн холбогдох нөхцөлийг хангасан иргэнд

-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оржээ.

Олон удаагийн визийг 1, 3, 5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав, эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.

Уг хэвлэлийн бага хурлын үеэр "Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Элчин сайд Консул Кил Ганмуг "Та бүхэнд Солонгосын соёлын долоо хоногийн талаар танилцуулъя. Энэхүү долоо хоног есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Үндсэн арга хэмжээ нь Сөүлийн гудамжны фестиваль, кино өдрүүд, Го даам, Таэквондогийн тэмцээн болно.

Өнгөрсөн жилүүдэд соёлын долоо хоног зөвхөн Монголд суугаа Солонгос иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, зааланд болж байсан. Энэ удаагийн арга хэмжээг ил талбайд, залуу үеийнхний дунд, чөлөөт уур амьсгалд, парти маягаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол болоод солонгос залуу үеийнхэн нэгдэж, зохион байгуулж байгаа юм” гэв.


БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД: Их сургуулийн багш, өмгөөлөгч, эмч, сэтгүүлчдэд олон удаагийн виз олгоно

 

Санал болгох

Сэтгэгдэл

top