|

Он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолжээ

nomun 2018/09/12 678 0

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Хамгийн их экспорт хийсэн боомтоом Гашуунсухайт боомт шалгарчээ. Боомтуудыг дэд бүтцийг хөгжүүлэх зарим асуудлууд байгаа ч Гаалийн ерөнхий газар олон улсын жишигт нийцүүлэн боомтуудыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ хэлэхдээ: -"Боомтуудыг чадварыг сайжруулах чиглэлээр бид гаалийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Өмнө нь хэдэн хуудас цаас бүрдүүлж нэлээн чирэгдэл учруулдаг байсан бол одоо тухайн тээврийн хэрэгсэл жинлэгдмэгц хэдхэн секундийн дотор цахим бүрдүүлэлт хийж байна. Экспортын нийт бүтээгдэхүүний 85 гаруй хувийг нь цахим бүрдүүлэлтэд хамруулсан” хэмээн ярьсан юм.

Мөн манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ тоо ойрын 10 жилдээ өөрчлөгдөхгүй бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Дашрамд дуулгахад Монгол Улс он гарснаас хойш 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар байгаагаас экспортын хэмжээ 4.1 тэрбум ам.долларт хүрсэн гэх таатай мэдээлэл бий.

Он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолжээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

top