Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт Хөгжлийн банкны санхүүжилтээр Түрээсийн орон сууцны барилга барьж байна. Нийт 315 айлын орон сууцны барилга 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Уг барилгыг Улаанбаатар хотын "Очир ундраа” ХХК барьж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Барилгын ажил дууссаны дараа иргэдээс өргөдөл авч түрээсийн орон сууцаар ашиглана. Үүнийг Түрээсийн орон сууцны корпорациас /ТОСК/ баталсан журмын дагуу явуулна.
Орхон аймагт энэ онд 695 айлын орон сууц шинээр ашиглалтад орж байна. Үүний 315 нь ТОСК үлдсэн нь хувийн хувийн хэвшлийнх юм. Энэ нь нийт 28 мянган өрхийн 2.5 хувьтай нь тэнцэх айл, өрх орон сууцанд амьдрахаар болж байна гэсэн үг юм.
Б.Оюун-Эрдэнэ