|

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргыг сонгов

nomun 2018/09/17 583 0

 Есдүгээр сарын 16-нд Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал Баруун-Урт хотноо боллоо. Хурлаар Намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, аймгийн намын хорооны шинэ даргаар  БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнг олонхийн саналаар сонгов.

Намын хорооны даргад аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, МАН-ын хорооны дарга З.Энхтөр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар нэр дэвшжээ. Харин  нэр дэвшигч З.Энхтөр өөрийн саналаар нэрээ татахад үлдсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж Ш.Лхамсүрэн нийт төлөөлөгчдийн 82,5 хувийн саналаар МАН-ын Хорооны даргаар сонгогдлоо. Дэд даргаар С.Цэрэндондов сонгогдсон бол намын хорооны 17 тэргүүлэгч гишүүнийг шинэчилж баталжээ.

МАН-ын хорооны дарга асан З.Энхтөр өнгөрсөн  хугацаанд хийсэн ажлын тайлангаа төлөөлөгчдөд танилцуулж, шинээр бүрдсэн баг хамт олонд намынхаа бодлого шийдвэрийг төрийн бүх шатанд хэрэгжүүлж, нэр хүндээ өндөрт өргөж явахыг захисан байна.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргыг сонгов

 


Санал болгох

Сэтгэгдэл

top