Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн SB телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн аж. Сэтгүүлч эмэгтэй анхандаа хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ. Улмаар бүсгүйг ухаан ороход бүх хувцсыг нь урж тасдан байж боломгүй бүх бохир аргаар түүнийг 6 залуу ээлжлэн хүчирхийлсэн байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар "Хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн ууж байсан согтууруула ундаад нь ухаан алдуудах зүйл хийсэн байх магадлалтай. Ухаан алдсаны дараа хамсаатан дөрвөн залууг дуудаж зургуулаа нийлж балмад аргаар хүчирхийлэл үйлдсэн" гэсэн юм. Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас асуухад ийм хэрэг үйлдэгдсэн нь үнэн. Гэхдээ одоогоор үүнийг талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.