ВВС телевизийн зохион байгуулдаг "Кардиффын дуу хоолой” опера дуучдын тэмцээн олон сарын турш үргэлжилж, ялагчаа тодрууллаа.
Тэмцээний ялагчаар Беларусын дуучин сопрано хоолойт Nadine Koutcher шалгарч, наадмын цом, 15 мянган фаунд, "BBC Proms 2016"-д тоглолт хийх эрхийг авсан байна.
Харин Монгол улсыг төлөөлөн оролцсон МУГЖ, дуучин Э.Амартүвшин "Үзэгчдийн нэрэмжит" шагналыг хүртлээ.
Э.Амартүвшин нь БНХАУ-ын Бээжин хотноо болж байсан Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан билээ.