|

Ардчилсан үйл явцад нь Орос хөндлөнгөөс оролцсоныг нотлох нотолгоо Их Британид байхгүй

nomun 2018/10/24 462 0
 

Ардчилсан үйл явцад нь Орос хөндлөнгөөс оролцсоныг нотлох нотолгоо Их Британид байхгүй

 

Ардчилсан үйл явцад нь ОХУ хөндлөнгөөс оролцсоныг нотлох баримт байхгүй гэдгийг Их Британийн Засгийн газар нотолжээ. Энэ тухай Их Британийн парламентын Соёл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, спорт, тоон технологийн асуудал хариуцсан хорооноос тавьсан хүсэлтэд тус улсын Засгийн газрын зүгээс өгсөн хариуд дурджээ.
Гадаадын тоглогчид, тэр дундаа ОХУ Их Британийн ардчилсан үйл явцад нөлөөлөхийн тулд буруу ташаа мэдээллүүдийг амжилттай ашигласныг нотлох нотолгоо Засгийн газарт байхгүй гэж хариуд цохон дурдсан байна.
Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гаргах асуудлаар 2016 онд явуулсан бүх нийтийн санал асуулгын ухуулгын кампанит ажилд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж Их Британийн зарим улстөрч урьд нь мэдэгдсэн юм. Гэвч ноцтой нотолгоо гаргаж ирээгүй бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мөн үүнийг батлах нотолгоо байхгүй гэж 2017 оны арваннэгдүгээр сард мэдэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top