|

"Чи ингээд үх гээд полкон онгойлгосон"

munkhod 2015/06/22 987 0

"Чи ингээд үх гээд полкон онгойлгосон"

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-н орой 23.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах 13 дугаар байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж нас барсан байна. Тэгвэл долоон давхраас унаж амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Уг хэрэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн бөгөөд талийгаачийн нөхөр болох Т.Дарханчулуун нь талийгаачийн үхэлд нөлөөтэй гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс хохирогч бүсгүйн ар гэрийнхэн түүний нөхөр Т.Дарханчулуун эхнэрээ санаатайгаар түлхэж амь насыг нь хохироосон байз болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагад хандсан ч прокурорын байгууллагаас  хэргийг үндэслэлгүй хэмээн үзсэн бөгөөд хохирогчийг өөрөө амиа хорлосон гэж үзсэн байна.

Уг хэрэгт эмэгтэйн нөхөр болох Т.Дарханчулууныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 95.1-д зааснаар буюу бусдыг амиа хорлоход нөлөөлсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Задлан шинжилгээний дүгнэлтээр амьд байхдаа авсан шинэ хөхрөлт няцралтууд, өндрөөс унах үед урагдах боломжгүй зулгаалт, хөхний даруулгын урагдалттай гэж гарсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглээгүй нь шинжилгээгээр тогтоогджээ.

Талийгаачийн эгч Г.Цэцэгмаа хурлын үеэр "Т.Дарханчулуун миний дүүтэй амьдарснаас хойш зоддог байсан учраас дүү минь салах өргөдлөө шүүхэд өгч байсан. Төрөөд удаагүй нялх биетэй байхад нь эмнэлэг дээр согтуу хүүхэн дагуулан очиж доромжилж байсан удаатай. Миний дүү зөөлөн зантай, аливаад тэвчээртэй бүх зүйлийг болгож бүтээхийн төлөө явдаг байсан. Амиа хорлох хүн биш" хэмээв.  

Түүний нөхөр Т.Дарханчулуун "Эхнэр гэрт орохдоо дэлгүүрээс авсан хоёр пивоны мөнгийг нэхээд амиа хорлоно гээд байсан. Намайг хүүхдийн өрөөнд орчихоод гарч ирэхэд тагтнаас доош унасан" гэж мэдүүлсэн бол том хүү нь  "Аав ээж хоёр хэрэлдээд байсан. Ээж үхнэ гэж хэлэхэд, Аав "Чи ингээд үх гээд полкон онгойлгосон" гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top