|

Юу болж, болохгүй байгааг мэдэх нь чухал. Гэхдээ яагаад гэдгийг мэдэх нь бүр чухал

namuunaa 2015/06/23 634 0
Эрүүл мэндийн салбарын унтаа байдлыг өөрчлөхийг салбарын мэргэжилтнүүд хүсч байна. Бид ард түмэндээ чанартай, хүртээмжтэй, болом-жийн өртөгтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүр гэх гэж андгай тангараг өргөн чадлаараа зүтгэж ирлээ.
 


 

Дэлхийн шилдэг гэх мэргэжилтнүүдийг урьж залан юу болж байна, юу болохгүй байгаагаа судлуулан зөвлөмж, дүгнэлт хүртэл гаргуулж үзлээ. Өөрс дөө явж туршлага хуримтлуулж, өндөр хөгжилтэй орны эмнэлгүүд болон сургуульд нь сурч үзлээ. Гэвч үр дүнгүй, өсөлтгүй, хөгжилгүй нэг газраа удаан гацаж шийдэж чадахгүй болов. Иргэд бухимдан салба рын мэргэжилтэнгүүдийг ээлж дараалан элдвээр нь дуудаж байна. Голын эргийн нэг талд иргэд, нөгөө эрэгт нь эмч, сувилагч, мэргэжилтнүүд маань хоёр хуваагдан бие биенээсээ бурууг хайсаар...

Салбарыг хөгжүүлэх тусламж, үйлчилгээг сайж-руулах үндэсний хөтөлбөр, стратеги олширсон. Бид хөтөлбөр, стратеги болгоны тайланг бичих гэж үнэтэй цагаа золтой л бичээчийн ажлаар соли-хоос наагуур бужигнав. Дайран дээр нь давс гэгчээр бүүр завгүй болж дэлхийн жишигт нийцэх тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвараа дээшүүлэх цагийг тайлан бичих цагтай хуваалцах боллоо. Механизм хоорондын харилцан уялдаа хамааралгүйгээс нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр өөрчлөлт шинэчлэл хийж сайжируулсан ч зүйл байна, бүр огт байхгүй болгосон зүйлүүд ч бий болов. Эмнэлгүүдийг менежментийн аргаар хувьчилж, засаглал эрх мэдлийг нь хувааж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн олшруулж ч үзээд иргэ дийн сэтгэл ханамж доогуур хэвээр, өвчлөл ихэссээр. Улсаа хөгжүүлье, эдийн засгаа солонгоруулья, төр засгаа ухаалаг болгоё гээд л уралдан ярьж байна. Гэтэл үүнийг эрүүл чийрэг, саруул ухаантай иргэд маань бүтээнэ гэдгийг мэдсээр байж ЯАГААД ач холбодол өгөхгүй байна вэ.

Бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнд тулгуурлан олж авсан хангалттай статистик тоо, баримт, шийдлүүд байна. Гэтэл үүнийг хийх манлайлагчид, зарчим дээр бий болсон институц үгүй тул манай салбарынхан хий хоосон хүчээ баран эргэлдэж байна. Тогтолцоог нэг механизмаар дүгнэхгүй байх, механизмыг шинэчлэхдээ бусад механизмыг нь орхидуулахгүй байх зарчим эрүүл мэндийн салбарт алга.

Эрүүл мэндийн салбарын засаглалын ухаалаг шийдэр, санхүүжилтийн үр ашигтай байдал, тусламж үйлчилгээг хүргэх/delivery system/ хүргэлт, хүний нөөцийн бодлого, эм төнөг төхөөрөмжийн чанар аюулгүй байдал, мэдээллийн тогтолцооны өвөрмөц шийдлүүдийг цогцоор харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Бид яаж хийхээ мэдэж байгаа, жишээ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх нийтийн хамралтыг бий болгож бүрэн функцээр нь ажиллуулах хэрэгтэй. Үндсэн зарчим, үзэл санаа нь өргөн хүрээнд илүү олон хүнийг хамруулах, гүн байж илүү олон тусламж, үйлчилгээг хамрах, халааснаас шууд төлж буй зардлыг бууруулах юм.

Үүнийг хийх улс төрийн шийдэл, салбар дундын дэмжлэг, хамтын ажиллагаа шаардлагатай байна. Ирэх сарын1-нээс шинэчлэгдэн хэрэгжих гэж буй эрүүл мэндийн даатгал хэдийгээр өөрчлөгдсөн боловч бидний хүсэж байгаа хөгжилд бодитой нөлөөлж чадахгүй. Учир нь ил тод байдал муу, нөөцийн хувиарлалт, санхүүжилтийн механизм нь хязгаардмагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүргэлт нь тодорхой бус гээд тоочих зүйл их байна.Эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай эрүүл монгол ХҮН-ийг бий болгоход энэ салбараас дорвитой бодитой шинэчлэлийг шаардаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top