|

Өдөрт нэг өндөр идвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна

nomun 2018/11/06 676 0

 

Өдөрт нэг өндөр идвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна

 

Хятадын эрдэмтэд 400 мянган гаруй хүн дээр хийсэн судалгааны үр дүнд өдөрт нэг өндөг идсэнээр зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгаа нь өчигдөр /2018.11.05/ "Journal Heart” сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. Өдөрт нэг өндөг идэж байх нь зүрхний шигдээс, харвалт зэрэг зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг 18 хувиар бууруулдаг байна.

Буруу хооллолт, дасгал хөдөлгөөн дутагдах, тамхи татах, алкоголь хэрэглэх зэргээс үүдэлтэйгээр цусан дахь сахрын түвшин ихсэж, жин нэмж, цусны даралт ихэссэнээр зүрх судасны өвчин тусах нөхцөл бүрддэг. Харин зарим эмч нар хэтэрхий их өндөг идэхээс сэргийлэх ёстойг анхааруулдаг байна. Учир нь өндөг нь их хэмжээний уураг болон биед хэрэгцээтэй бусад бодисуудыг агуулдаг ч холестерин ихтэй байдаг учраас зүрх, судасны үйл ажиллагаанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй гэдэг.

Харин тус судалгааг хийсэн Бээжингийн их сургуулийн судлаач Ю Цан Чин өндгийг тохиромжтой хэмжээгээр идэх нь харин ч зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг нотолжээ. Тэрбээр өөрийн судалгааны багийн гишүүдийн хамт Хятадын 10 мужийн 416 мянган 213 чихрийн шижин, зүрх судасны өвчтэй болон хорт хавдартай хүмүүс дээр есөн жилийн хугацаанд туршилт ажиглалт хийсэн байна.

Үр дүнд нь өндөг бараг иддэггүй хүмүүстэй харьцуулахад өдөрт тогтмол нэг өндөг идэж байсан хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл харьцангуй бага буюу харвах магадлалыг 26 хувиар, зүрхний ишемийн өвчнөөр нас барах эрсдэлийг 12 хувиар багасгаж байжээ. Тус тоо баримтуудыг гаргаж ирэхдээ тэд судалгаанд оролцогчдын амьдралын хэв маягийг ч бас харгалзаж үзэхийг хичээсэн байна.

 

2d83764eeb844b6ee3d3743606924158 Өдөрт нэг өндөг идвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна
 
 
 

 

Тэдний тодорхойлсноор өндгөнд агуулагддаг холестерин нь "сайн холестерин” ажээ. Түүнчлэн уг судалгаагаараа өндөг зүрх судасны өвчин үүсгэдэг гэх ойлголтыг няцааж чадсан юм. Тиймээс өндөг бол өдөр тутмын эрүүл зөв хооллолтын нэг хэсэг мөн билээ. Дашрамд дурдахад, судалгааны явцад оролцогчдын 9985 нь нас барж, 5103 нь титэм судасны өвчнөөр оношлогдсон байна. Зүрх судасны өвчлөл нь дэлхийн нийт хүмүүсийн дунд нас баралтын гол шалтгаан болдог юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top