|

Хүчтэй шороон шуурганы улмаас аймгийн хэмжээнд 13,9 сая төгрөгийн хохирол учирчээ

Altaa 2018/11/28 900 0



Like

Аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр хэлтэс албатын удирдлагууд өнгөрсөн 7 хоногт орон нутагт болж өрнөсөн үйл явдлын талаар цаг үеийн мэдээллийг хийлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон хүчтэй шороон шуурганы улмаас аймгийн хэмжээнд үүссэн хохиролын талаар Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал мэдээлэл хийсэн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт нутгаар Хүчтэй шороон шуурга шуурч салхины хурд 9-16м секунд, 17 цагаас оройн 20 цаг хүртэл шуурганы хүч 12-20м секундэд хүрсэн. Байгалийн онц аюулт энэ үзэгдлээс болж аймгийн хэмжээнд тодорхойн хэмжээний хохиролууд гарчээ. Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшлийн Дэнж, Эрдэнэ, Говил, Баянцагаан багийн айл өрхийг хангадаг 6 клвт-ын 4 шугаманд гэмтэл гарч гарч, цахилгаан тасарсан. Гарсан гэмтлийг холбогдох байгууллагаас шуурхай ажилласаны дүнд 10-20 минутанд засварласан. Мөн Говил багийн ар булагийн хэсэгт энэ сарын 25-ны шөнө гэмтэл гарсныг өглөө нь засаж хэвийн болгосон. Жаргалант сумын 35 квт цахилгаан дамжуулах агаарын шугаманд хавиралт үүсэн цахилгаан тасалдаж 30 орчим минутын дараагаар буцаан залгалтыг хийж хэвийн болгосон байна. Энэхүү шуурганаар Баян-Өндөр сумын өвсний агуулахын дээвэр, блокон хашаа нурж 6.7 сая төгрөг, төв цэнгэлдэх хүрээлэнгийн эйч блок болон найман ширхэг дээвэр хуурч унасан нь 7.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Мөн гэр хороололд олон айл өрхийн гэр, хашаа, грашнууд нурсан байна. Иймд холбогдох байгууллагууд цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллажээ.

Орон нутгийн өмчлөлд бүртгэлгүй 34 худаг байгаагаас 20 нь шинжилгээнд хамрагдаагүй байна

Аймгийн хэмжээнд болон Баян-Өндөр сумын хэмжээнд орон нутгийн өмчид бүртгэлгүй олон тооны худаг байна. Үүнтэй холбогдуулан Баян-Өндөр сумаас бүртгэлгүй худгуудийг улсын өмчлөлд авах тал дээр анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан орон нутгийн өмчид бүртгэлгүй худгуудийг бүртгэжүүлэх тоолох ажлыг хийсэн байна. Баян-Өндөр сумын хэмжээнд 1400 орчим гэрэлтүүлэг гэмтэлтэй байгаа бөгөөд тус сумаас Эрдэнэт ус мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баян-Өндөр сумын хэмжээнд гэрэлтүүлгийг тооллогын судалгааг нэгтгэж гаргасан байна. Тооллогоор энэ сарын 27-ны байдлаар 1206 гэрэл асахгүй, 190 гэрэл анивчиж байгаа бөгөөд нийтдээ 1400 орчим гэмтэлтэй байна. 

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН 10 БҮРТГЭЛИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Иргэний бүртгэлийг харьяалал харгалзахгүй хийхийн тулд бүх программ хангамж шинэчлэгдэх ёстой. Учир нь бүх мэдээлэл интернет орчинд хийгдэх юм байна. Тиймээс программаа шинэчилж сайжруулаад ирэх сараас энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлнэ хэмээн мэргэжилтэн дурдлаа Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн засаг даргын орлогч Түвшинжаргал байгууллагуудын удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө. Тухайлбал жилийн эцсээр төрийн байгууллагууддээр 14 төрлийн тайлан мэдээ гардаг. Тиймээс Он дуусахад хугацаа маш бага үлдэж байгаатай холбогдуулан төрийн байгууллагууд 14 төрлийн тайлан мэдээгээ ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэст зайлшгүй яаралтай өгч дуусгахыг анхааруулж байсан юм. Тэрээр мөн хэлтсийн удирдлагуудад зарим чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, онцгойлон анхаарах хэд хэдэн зүйлийг хэлж сануулсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top