|

Эрдэнэт үйлдвэрийн өмнө Ю.Цэдэнбалын хөшөө бослоо

zulaa 2018/12/17 511 0

 

Эрдэнэт үйлдвэрийн өмнө Ю.Цэдэнбалын хөшөө бослоо

 

Өчигдөр Орхон аймагт Ю.Цэдэнбал агсны хөшөөний нээлт болсон байна. Ёслолын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн анхдагчид болон удирдлагууд, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан болон түүний төрөл төрөгсөд, хүндэт зочид оролцлоо.

 

Ю.Цэдэнбал академи, Увс аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэмжлэгтэйгээр үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан  түүний хөшөөг босгон мөнхжүүлсэн байна. Монгол улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор зууны манлай бүтээн байгуулалт, Эрдэнэт үйлдвэрийг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top