Арабын Эмират, Дубай бол шинэлэг санаа, дэвшилтэт аргаараа гайхагдсан жинхэнэ мундаг төслүүдийг хэрэгжүүлж өгдөг газар гэдэг нь тодорхой. Сүүлийн үед уснаа хөвөгч тансаг харшуудыг барьж байгаа чимээ дуулдах болжээ.
Үлгэрийн мэт гоёмсог 42 харшийг багтаасан том цогцолбор баригдаад эхэлсэн гэнэ.
Байшин бүр 3 давхар: 2 давхар нь далайн түвшнээс дээш, нэг нь усан дор байрлах аж.
Дээд давхар нь тунгалаг шилэн хана бүхий шүршүүр, жакузи-ванн, мини-бар, мини-гал тогоо бүхий амралтын бүс юм байна.
Харин далайн түвшин хавьцаа байх дунд давхар нь тохилог гал тогоо, хоолны өрөө бүхий орон сууцны төв хэсэг болох юм.
Унтлагын өрөө, ариун цэврийн өрөө нь усан доорх доод давхарт байрлана.
Усан доорх давхартаа тунгалаг панораман цонхтой тул оршин суугчид нь өөрийн гэсэн далайн аквариумтай мэт сэтгэгдэл төрөх ажээ.
Хөвөгч харшуудын эхний хэсэг 2016 оны сүүлээр ашиглалтанд орох гэнэ.