|

Майли шинэ харштай болов

namuunaa 2015/05/06 954 0

Дуучин Майли Сайрус Лос Анжелес хотноо 4.1 сая ам.долларын үнэтэй тансаг харш худалдан авсан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Майлигийн байшин долоон унталгын өрөө, зургаан угаалгын өрөө, хоёр галт тогоо, таван машин багтах гражтай гэнэ.

 

 

Тэрбээр энэхүү байшинд ганцаараа амьдрах гэнэ.  Энэхүү байшинд өмнө нь сахиусан тэнгэр Миранда Керр амьдардаг байжээ. Тэрбээр 2012 онд байшингаа найздаа зарсан гэдэг.

 

Майли өчигдөр байшиндаа нүүж ирж, үдэшлэг зохион байгуулсан байна. Үдэшлэг оройн 2.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд цагдаа нар хүчээр тараажээ. Учир нь хөршүүд дуудлага өгсөн байна.  Гэрчүүдийн ярьснаар үдэшлэгт оролцсон хүмүүс бүгдээрээ дотуур хувцастай гэв.

 

Дуучны хөрш боксын хүнд жингийн аврага Майк Тэйсон, жүжигчин Деми Мур гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top