|

Судлаач Ганаа: Ц.Нямдорж маш новшийн адгийн аргаараа олон жил амьдарч ирсэн

batdorj 2018/12/21 249 0

МАН-ын 3-р бага хурал дээр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга М.Энхболдыг шүүмжилсэн ширүүн үг хэлсэн билээ. Энэ тухайд Монголын хамгийн нэр хүндтэй, хараат бус авторуудын нэг болох судлаач Д.Ганхуяг дараах дүгнэлтийг хийжээ.

Тэрээр: "Ц.Нямдорж М.Энхболдыг зад шүүмжлэв. Гэхдээ Ц.Нямдоржийн унаж буй буюу унасан даргыг өшиглөх арга жигшилтэй бөгөөд гутамшигтай. Ц.Нямдорж энэ новшийн бөгөөд адгийн аргаараа олон жил амьдарч ирсэн дээ.

Одоо болсон гэж бодож байна... Ц.Нямдорж худал ярьдаггүй, харин чин үнэнийг биш, харин хагас үнэнийг ярьдаг, мөн тэрээр гэмт хэргийн баримтыг дарж хуримтлуулж байгаад аль нэг дайснаа дарахын тулд гаргаж ирдэг. Гэмт хэргийг дарах, эсвэл илчлэх эсэх нь Ц.Нямдоржийн улс төрийн зорилгоос л хамаардаг.." гэсэн байна.

 

Sonin.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top