|

БРЕЖНЭВ НЭГ УДАА...

saikhnaa 2018/12/21 436 0

БРЕЖНЭВ НЭГ УДАА...

-Цаад Цэдэнбал чинь тун ярвигтай хүн шүү. Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх хүртэл санаа нь амардаггүй гэж хэлж байсан юм. Үнэхээр ч Монголын Цэдэнбал социалист системд их нэр хүндтэй удирдагч байв. Хүн бүртэй элэгсэг дотно харьцаж, хэнтэй юу ярихаа тун сайн мэддэг, нэг л мэдэхэд бүгд түүн рүү анхаарлаа хандуулчихдаг байсан.

ЗХУ-ын өөдөөс "ах дүүгийн мөнхийн ган бат найрамдал" гэдэг сайхан үгээр зэвсэг хийж өөрийн орны тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгож чадсан... Тэр ч бүү хэл сайхан инээж байгаад л манайх болон Хятадын талтай хилийн гэрээ хийгээд амжсан... Хэзээ нэгэн цагт хоёр их хөрш нь жижигхэн Монголын газар нутагт санаархаж магадгүй гэж үзээд шүү дээ. Дэлхийн хамгийн хүчирхэг батлан хамгаалах салбартай хоёр орны дунд амар амгалан, юунд ч санаа зовохгүйгээр оршин тогтнох баталгаагаа хангасан нь Цэдэнбалын зуун зуунаар үл мартагдах томоохон гавьяа байв..." (Ш.Г.Надиров)

Санал болгох

Сэтгэгдэл

top