|

Өмнөд туйлыг анх удаа орь ганцаараа алхаж туулжээ

munkhbat 2018/12/27 794 0

Өмнөд туйлыг анх удаа орь ганцаараа алхаж туулжээ

 

Одоогоос сар хагас гаруйн өмнө буюу 11 дүгээр сарын гуравны өдөр АНУ-ын аялагч Колин О’Брэди, Британийн армийн ахмад Луйс Рудд нар дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд мөсөн туйлыг алхаж туулах аяндаа гарсан юм.

Аяллын 53 дахь хоногт Америкийн иргэн Колин О’Брэди аяллаа амжилттай дуусгаж бариандаа оржээ..

 

Колин О'БрэдиКолин О'Брэди

 

. Хөл гараа хугалалгүй эсэн мэнд зорьсон газартаа хүрч, амжилттай барианд орсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Аялагч 53 хоногт өдөрт 12-13 цагийн турш 170 кг ачаа чирч тэсгэм хүйтэн, тэвчээр сорьсон эрсдэлтэй нүүр тулсан юм. Маш их жин хаясан бөгөөд нүцгэн биеэ харахаас ч аймшигтай хэмээн ярьжээ.

 

 

. Тэд хамгийн анх Чили улсад зочид буудалд танилцаж энэ оролдлогоо эхлүүлэхээр шийдсэн байна.

Өмнөд мөсөн туйлыг бусдын дэмжлэггүй алхаж туулсан анхны хүн О’Брэди тамирчин бөгөөд 2008 онд биеийнхээ ¼-ийг түлж байжээ. .

 

 

О’Брэдитэй нэгдэхээр болсон Британийн армийн ахмад Рудд дотны найз Хэнри Вөрслигийн гэгээн дурсгалд зориулж аяллыг эхлүүлжээ. Хэнри Вөрсли яг энэ замаар өмнөд туйлыг бусдын дэмжлэг тусламжгүй алхаж туулах аялалд гарсан ч барианд орохоос 50 км дутуу байхад амиа алдсан..

 

Луйс РуддЛуйс Рудд

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Санал болгох

Сэтгэгдэл

top