|

Зураг авалтын үеэр амиа алдах дөхсөн жүжигчид

bayaraa 2015/01/09 1588 1
View: (0) 2015-01-09 13:35:52

Урлагийн мэргэжил дотроос хамгийн хэцүү бөгөөд ур чадвар шаардсан мэргэжил бол жүжигчин билээ. Жүжигчин хүн уран бүтээлдээ бие, сэтгэлээ бүрэн зориулж байж л жинхэнэ уран бүтээлч болж чаддаг.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жүжигчид чанартай уран бүтээл гаргахын төлөө амь биеэ ч үл хайрлан хувиршгүй сэтгэлээр хөдөлмөрлөдөг ажээ. Үүний тод жишээ болсон эрэлхэг "баатруудад” тохиолдсон адал явдлын талаар өгүүлсэн сонирхолтой нийлтлэлийг хүргэе.

1f5fddd640b442c8d8113b56f630bc85ЖЕННИФЕР ЛОУРЕНС / "THE HUNGER GAMES” (2014)  Цувралын "Mockingjay – Part.1” (2014) киноны манантай хэсгийн зураг авалтын үеэр манан гаргагч машин эвдэрч маш их утаа униар орчныг тэр чигт нь бүрхсэн байна. Эргэн тойрон юу ч харагдахгүй бөгөөд амьсгалахад ч бэрх байсан учир жүжигчин Женнифер Лоуренс угаартаж үхэхийн даваан дээр тэндээс арай ядан гүйж гарч иржээ.
f993c8817c4e73692a1cdf63a2e0d5e4ЖОННИ ДЕПП / "THE LONE RANGER” (2013) Киноны зураг авалтын үеэр жүжигчин Жонни Депп мориноосоо унаж, 22 метр газар чирэгджээ. Яах учраа олохгүй бараг л амь үрэгдэхийн даваан дээр морь урд хоёр хөл дээрээ цойлж, жүжигчин маань салж хоцорсноор амь мултарчээ.
6f0b635031aa4452944bbf046e6d1701ЖОРЖ КЛУНИ / "SYRIANA” (2005)  Жүжигчин Жорж Клуни "Syriana” (2005) кинон дээрх машинтай үзүүлбэрийн үеэр алдаа гаргаснаар нуруундаа хүнд гэмтэл авч хагалгаанд орсон байна.
deb4e0c17c80040a4e736d880be445ffМЕРИЛ СТРИП /  "THE RIVER WILD” (1994) "The River Wild” (1994) киноны үеэр жүжигчин Мерил Стрип мөстэй гол руу унаж хорвоог орхих дөхжээ. Аз болж хамтран тоглогч жүжигчин Кейвин Бейкон цаг алдалгүй түүнийг татаж гаргаснаар аврагдсан юм.
1bcd3f165c842d46af3c37ba89f936e9ЖЕРАРД БАТЛЕР / ”CHASING MAVERICKS” (2012) Далайн давалгаа дээр гулгах үзүүлбэрийн тухай өгүүлдэг "Chasing Mavericks” (2012) киноны гол дүрийн жүжигчин Жерард Батлер хүчтэй давалгаанд цохиулан далайн усан доор нэг минут орчим живж амиа алдахын даваан дээр аврагдсан байна.
423c94490d06f819ef2db0a17cfecbf6АЙЛА ФИШЕР / "NOW YOU SEE ME” (2013)  Киноны устай шилэн хоргон дотор жүжигчин Айла Фишер шумбадаг хэсэг жинхэнэ байсан гэвэл та итгэх үү. Усан дотор тэвчээртэй байж зураг авалтаа амжилттай дуусгасан түүний жүжигчний ур чадварыг багийнхан нь ихэд үнэлжээ.
86880e93e238c7a76d4855a9d185cab3ЖЕЙМИ АЛЕКСАНДР / "THOR: THE DARK WORLD” (2013) Кинонд тоглосон үзэсгэлэнт бүсгүй Жейми Александр бороотой бүүдгэр үдэш зураг авалтын үеэр чулуун шатан дээр халтирч унаснаар нугасных нь 11 үе нь цуурч, зүүн мөрөө мулталсан байна. Түүнийг жүжигчний мэргэжлээ үргэлжлүүлж чадахгүй болох вий гэж шүтэн бишрэгчид нь эмээж байсан ч Бурханы ивээлээр бүрэн илааршжээ.

6fee96b3e9dd52cdf427ba70e2d53360ЖЕЙСОН СТЭТХЭМ / "THE EXPENDABLES – 3″ (2014)  Цувралын 2014 оны шинэ ангийн үеэр жүжигчин Жейсон Стэтхэмийн машин далай руу онхолдсон байна. Харин тэрбээр хүдэр чийрэг эр учраас машинаасаа гарч аюулгүй газар луу сэлж хүрчээ.
c55a9f39d1c37a2ca4142796e500cf52ХЭЛЛИ БЕРРИ / "THE CALL” (2013)  Онц сонирхолтой энэхүү киноны тулаантай хэсэг дээр жүжигчин Хэлли Берри газар унахдаа толгойгоо маш хүчтэй цохисноос бэртэл авч хорвоогоос халих дөхсөн удаатай гэнэ.
d8dcd803fd760a7b4f2cb24c15efc3f3СИЛЬВЕСТР СТАЛЛОНЕ / "ROCKY IV” (1985)  Өөрийн тоглосон хэд хэдэн киноны хуурамч цохилт үнэмшилгүй харагдаж байгааг анзаарсан жүжигчин Сильвестр Сталлоне "Rocky IV” (1985) кинон дээр өөрчлөлт хийхийг хүссэн байна. Тэр хамтран тоглогч жүжигчин Дольф Лундгренийг кинон дээрх тулаантай зураг авалтын үеэр жинхнээсээ хамгийн чангаараа цохихыг хүссэн аж. Энэ цохилт түүнийг 8 өдөр эмнэлэгт ухаангүй хэвтүүлэхээр хүчтэй байжээ.
f69fcbc676af79d6e456157fdab12d0eЖОЗЕФ ГОРДОН ЛЕВИТТ / ”PREMIUM RUSH” (2012)  Тэрбээр спортын тухай өгүүлдэг адал явдалт "Premium Rush” (2012) киноны зураг авалтын үеэр "Нью Йорк Такси”-нд хүчтэй мөргүүлж гэмтсэнээр 31 оёдол хийлгэж байжээ
d0d430e772d3362bddff19c8ea7c2a19МАРГАРЕТ ХЭМИЛТОН / "THE WIZARD OF OZ” (1939) Кинон дээр хорон санаат шулам галын дөлөнд уусан алга болдог хэсэг дээр хаалга хаагдаж гацсан бөгөөд зургийн багийнхныг орж ирэхэд жүжигчин Маргарет Хэмилтон аймшигтай их түлэгдсэн байжээ.
bd4be80c90b31e1e703073d258e28c76ЭД ХАРРИС / "THE ABYSS” (1989)  Жүжигчин Эд Харрисын ур чадварыг хүн бүхэн биширдэг ч найруулагч Жеймс Камероны хувьд хангалтгүй санагдсан бололтой. "The Abyss” (1989) киноны живж үхэх гэж буй хэсгийг илүү үнэмшилтэй болгохын тулд найруулагч түүнд хүчилтөрөгчгүй хоосон сав өгснийг нь мэдээгүй ажээ. Бараг л амиа алдах шахсан жүжигчин Эд Харрис тэр зураг авалтын дараа Жеймс Камероныг нэг сайн цохиж аваад дахиж хэзээ ч хамтран ажиллаагүй гэдэг.
93ecd339489a281357fa1033c9369399ЖЕКИ ЧАН / "ARMOUR OF GOD” (1986) Жүжигчин Жеки Чан орлон тоглогчгүйгээр өөрөө үзүүлбэрээ үзүүлэхдээ гаргуун билээ. Гэхдээ "Armour of God” (1986) киноны үеэр үсрэхдээ алдаа гаргаснаар толгойгоороо газардаж ноцтой бэртэл авчээ. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн тэрбээр тархи руу шигдсэн гавлын ясны хэлтэрхийг авахуулах мэс засалд орсон байна.
ef09c039f184c4ac09cd2afc6b6159f1ЛЕОНАРДО ДИ КАПРИО / "DJANGO UNCHAINED” (2012) Энэхүү кинон дээр жүжигчин Леонардо Ди Каприо ширээ цохихдоо гараараа шилэн хундагыг санаандгүй хагалснаас болж их хэмжээгээр цус алджээ. Түүний цусыг тогтоохын тулд нэн даруй боолт хийх шаардлагатай байсан ч тэрбээр зураг авалтаа ажралгүй дуусгажээ. Харин үүний дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Жинхэнэ жүжигчин гэж түүнийг л хэлэх байх.

Эх сурвалж:
Ugluu-logo3

Share Button

 

Санал болгох

Сэтгэгдэл

top