|

У.Хүрэлсүхийн төрсөн дүү барилгын салбарыг самарч дууслаа

munkhbat 2019/01/10 818 0

У.Хүрэлсүхийн төрсөн дүү барилгын салбарыг самарч дууслаа

 

Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнтөрсөн дүү.ТүүнийгЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг гэж хэвлэлийнхэн онцолж байна. Учир нь У.Отгонбаяр нь 2006 оноос хойш тасралтгүй арван жилЖДҮсангийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг.Улс төрийннөхцөл байдлын хувьд У.ХүрэлсүхсайдЖДҮ-гийн хэрэг хэмээх энэхүү нарийн зохион байгуулалттай схемийг төрсөн дүү нь У.Отгонбаяраарзохиолгосон байж мэдэх юм.Томоохон улстөрчдийнорооцолдсонЖДҮ-гийн хар дэвтэр У.Отгонбаярт л байх магадлал тун өндөр.Энэ мэт түүнтэй холбоотой янз бүрийн хар бор мэдээлэл цахим ертөнцөөр дүүрэнбайна.

Харин одоо У.Отгонбаяр барилгын салбарыг самарч явна. Ерөнхий сайд У.ХүрэлсүхийнЗасгийн газартЖДҮ-тэйхолбогдсон хэд хэдэн сайд бий. Түүний нэг Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан.Үг дуу цөөнтэйбэлэгдэлийншахуу сайдын гар доорх бүх ажлыгХүкийнтөрсөн дүү У.Отгонбаяр гүйцэтгэж байна.Барилгын салбарт олон хэл ам дагуулсан асуудал байгаа. Түүний нэг нь Барилгын тусгай зөвшөөрөл. Барилгын компанид тусгай зөвшөөрөл олгох эрхийг Монголын барилгын үндэснийассоциацтөрийн бус байгууллагадшилжүүлээдхоёрдохжилийнхээ нүүрийг үзэж байна. Тусассоциацнь "Макс өргөө”, "Цаст”, "Жигүүр гранд”, "Эко констракшн”, "Хурд групп” гэх үндэсний томоохон компаниудаас гадна "Зуншин”, "Дун Юань” гэх гадны болон тэр тусмаа хятадуудтай холбоотой олон компанийн мэдэлд тусгай зөвшөөрөл олгох төрийн эрх үүрэг шилжсэн гэж болно. Ерөнхийлөгчөөр нь "МАКС”-ынД.Цэрэнжигмэдажилладаг. Гэтэл Барилгынтухай хуульд тусгайзөвшөөрлийнасуудлыг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гээд заачихсан байгаа.Хууль ийм байтал салбарын хамгийнэрх ашиг болсон тусгайзөвшөөрлийгтөрийн бус байгууллага буюу үйл ажиллагаа нь олигтой ч явдаггүй "цүнхний” холбоонд шилжүүлэх хууль бус ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол У.Отгонбаяр гэдгийг хэн хүнгүй мэдэх биз.Тусгай зөвшөөрөл төрийн хяналтаас гарч барилгын компаниудын эздийн холбоонд шилжсэнээрээ цэвэр арилжааны шинж чанартай болсон гэдгийг салбарынхан халаглан ярьж байна. Төрийн ажлыг төрийн бус байгууллагынрүүшилжүүлж бизнес болгосон энэхүү хууль бус үйлдлийг энэ жил дахин хэрэгжүүлэхээр холбогдох гэрээг байгуулжээ.Тусгайзөвшөөрлийгдагасан авилгын хэрэгт хууль хяналтынхан ч анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа. Нэг компани тусгай зөвшөөрөл авахад 190 мянган төгрөг тушаадаг журамтай. Гэтэлассоциацкомпаниудын бичиг баримтыг шалгах болгондоо 190 мянган төгрөг авч буй холбогдох дүрэм журмыг зөрчиж буй үйлдэл юм. Өнөөдөр Монголд 6000 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байна.

Ганцхан тусгайзөвшөөрлийгтөрийн бус байгууллагадшилжүүлэх нь олон талынхардалттөрүүлж байна хэмээн барилгын салбарын инженерүүдийн сургалтыг мөн төрийн бусруутавиадтуучхав. Сургалт явуулахаар гэрээ хийсэн төрийн бус байгууллагууд нь өнгөрсөн жилийн хугацаанд хангалтгүй ажилласангэдгийг салбар инженертехникийнажилтнууд ярьсаар байхад У.Отгонбаяр гэх нөхөр эрх мэдлээ ашиглан гэрээг дахин нэг жилээр сунгаж төрийн бус байгууллагуудтай сэм хуйвалдан салбарын инженерүүдийг хохироож байна.Инженерүүд нь хаана ямар байгууллагад очиж суралцах нь тодорхой бус байсаар жилийн нүүрийг үзсэн. Энэ жил мөн үргэлжлэх нь.

Барилгын салбарыг мэргэжлийн хүмүүс нь удирдах ёстой. Гэтэлулс төрийншахааны нөхөд тус яамыг удирдсанаас болж тус салбаруналтадорж байна.

Ж.Балдан

Saihan.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top