|

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар хэнийг томилохыг ард түмний саналаар шийднэ гэв

batdorj 2019/01/18 547 0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх "Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхийлөгч УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд АТГ-ын даргыг ойрын хугацаанд өөрчлөх санал оруулна гэж хэлсэн. Энэ дагуу АТГ-ын даргаар хэнийг томилохыг ард түмний санал асуулгаар шийдэх юм. АТГ-ын даргаар хэнийг сонгох нэрсийг иргэд санал болгоно. Иргэдээс хамгийн олон давтамжтай санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгоно” гэв. 

 

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

"Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар иргэд өнөөдрөөс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна.  


Санал болгох

Сэтгэгдэл

top