|

Христийн шашинтнууд хүчирхийлэлд хамгийн их өртдөг

bayaraa 2015/01/09 5442 278

Христийн шашинтнууд хүчирхийлэлд хамгийн их өртдөг  МОСКВА. /Sputnik/. Дэлхийн ажиглалтын жагсаалт-2015 тайлангаас харвал, 2013 оны 11 дүгээр сарын 1-нээс

2014 оны 10 дугаар сарын 31-ний хооронд шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар 4344 христийн шашинтан амиа алдаж, 1062 христийн сүм халдлагад өртсөн байна.

Уг тайланд дурдсанаар, 4344 хүн амиа алдсан нь 2013 онд хохирогч болсон 2123 христийн шашинтнаас хоёр дахин олон байна.

"Нигерид шашин шүтлэгтэй холбоотойгоор 2484 хүн хохирогч болж жагсаалтыг тэргүүлсэн, харин Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 1088 христийн шашинтан амиа алдсан нь Нигерийн араас орж байна. Мөн Нигери дэх христүүдийн эсрэг хүчирхийлэл болон дарамт шахалтын түвшин урьд өмнөхөөс хамгийн өндөр байлаа” гэж тайланд дурджээ.

Тайланд дарамт шахалтын гол шалтгаан бол лалын хэт давруу үзэл юм гэсэн байна. Христийн шашин шүтлэгийг тогтоон барих үндэслэлээр дарамт шахалт үзүүлэх явдал газар авч байгааг уг тайлан харуулсан.

Дэлхийн ажиглалтын жагсаалт нь 2003 оноос хойш христийн шашинтнуудад хамгийн хатуу ханддаг дэлхийн 50 орныг жил бүр жагсаан гаргасан. Христэд итгэдгээсээ болж хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах "Олон улсын нээлттэй хаалга” байгууллага "Дэлхийн ажиглалтын жагсаалтын тайлан"-г бэлтгэн гаргадаг ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top