Шинжлэх ухаан, техник асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа өвөрмөц сонин
байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Галт уулын аянга
Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог
хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар
мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг
дэвшүүлдэг байна.Тамын хаалга
Гал дүрэлзэж буй хонхорхой нүхийг нутгийн иргэд "Тамын хаалга” гэж нэрлэсэн нь сонирхолтой. Учир нь Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо 69 метр өргөнтэй газарт энэ гал 40 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газрыг 1971 онд Зөвлөлтийн эрдэмтэд олж илрүүлжээ. Тэд уг байгалийн дурсгалт газарт метаны хий хадгалагдаж үлдсэн гэдэгтэй санал нэгдсэн юм. Гэтэл эрдэмтэд энэ хонхорхойд хорт хий агуулагдаж байгаа гэж үзээд, унтраах хэрэгтэй гэж үзэж байжээ. Дервез тосгоны бүсэд орших Каракум цөл нь дэлхийн байгалийн хийн хамгийн их нөөцтэй газруудын нэгд тооцогддог. Туркместан улс ирэх 20 жилд 75 сая куб метр газрын тос нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарчээ. Өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Намибын шидэт тойрог
Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд
бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил
шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг
морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.
Цэнхэр ховил
Белиз хотоос 70 километрийн зайд далайн дунд орших энэхүү асар том ховил нь 300 метрийн өргөн, 124 метрийн гүн аж. Судлаачид энэ ховилыг 15 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг бөгөөд ЮНЕСКО-гоос Цэнхэр ховилыг дэлхийн өв санд багтаажээ.
Базальтан багана
Умард Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.
Нүүдэг чулуу
АНУ-ын Калифорнийн Рэйстрэк ширгэсэн нуур, Үхлийн хөндий зэрэг цөөнгүй ямар ч хүн болон амьтны нөлөөлөлгүйгээр 2-3 жил тутамд нүүдэг чулуу байдаг билээ. Уг нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Эдгээр чулууны нүүх чиглэл, урт нь хүртэл харилцан адилгүй аж.
Кералын улаан бороо
2001 оны есдүгээр сард Энэтхэгийн өмнөд
хэсэгт орших Керала мужид улаан өнгийн бороо орсон явдал түүхэнд
бичигдэж үлджээ. Энэхүү өвөрмц үзэгдлийг Энэтхэгийн эрх баригчид газрын
гүн дэх хүнд металл элементүүдтэй холбон тайлбарласан юм. Борооны
уснаас нитроген, нүүрсэн электрод их хэмжээгээр илэрчээ.
|
|