|

Р.Цэрэндорж: Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр шударга тогтолцоо бүрдүүлнэ

namuunaa 2015/07/08 11277 4432

Р.Цэрэндорж: Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр шударга тогтолцоо бүрдүүлнэ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр шинээр батлагдаж оны эхнээс хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван журам боловсрогдон гарлаа. Энэ талаар Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Р.Цэрэндоржоос тодруулсан юм.  
 
-Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ямар шалтгаан нөхцөл үүссэн бэ? 

 Бүр 10-аад жил сурсан хүн хүртэл байсан. Бакалавраар төгсөөд тэр даруйдаа магистрийн төлбөр аваад үргэлжлүүлэн сурдаг. Түүнийгээ төгсөөд докторантурт сурахаар явдаг. Үйлдвэрт ажилласан хугацаа нь маш бага, хэдхэн сар байх жишээтэй.

-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2013 оны 11-р сарын 29-ний өдрийн А/717 тоот тушаал, Дотоод аудитын шалгалтаар сургалтын асуудал дээр нилээд зөрчил илэрсэн. Тухайлбал нэг улсад сурч буй оюутнуудын зарим нь 8000 ам.долларын төлбөр авч байхад нөгөө хэсэг нь 3000 ам.долларын тэтгэлэг авдаг. Өөрөөр хэлбэл удирдлагад ойрхон байгаа хүний хүүхэд өндөр төлбөр авдаг, жирийн ажилтных бага төлбөрөөр сурдаг байдал илэрсэн. Хоёрдугаарт, "Эрдэнэт” үйлдвэрийн зардлаар сураад төгсдөггүй хүмүүсийн асуудал гарч ирсэн. Бүр 10-аад жил сурсан хүн хүртэл байсан. Бакалавраар төгсөөд тэр даруйдаа магистрийн төлбөр аваад үргэлжлүүлэн сурдаг. Түүнийгээ төгсөөд докторантурт сурахаар явдаг. Үйлдвэрт ажилласан хугацаа нь маш бага, хэдхэн сар байх жишээтэй. Бусад хугацаанд дандаа сурсан. Хоёр сар ажиллаад л дараагийн сургалтандаа явдаг байх жишээтэй. Ийм замбараагүй байдал аудитын дүгнэлтээр илрээд компанийн удирдлагууд тодорхой үүрэг өгсөн. Тэдний сургалтын гэрээг Хуулийн хэлтэс судалж үзээд хүчингүй болгосон цаашид хөдөлмөрийн гэрээг ч цуцлах тухай асуудал яригдаж байна. Аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу өгөгдсөн үүргийн хүрээнд хамгийн түрүүнд сургалтын төлбөрийн жишиг тогтоож хүүхдүүд тухайн оронд адилхан төлбөр авах боломжийг бүрдүүлсэн. 

-Хичнээн улс орноор жишиг тогтоов? 

-15 улсын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг судлаад жишиг тогтоосон. Сургалтын ойролцоо төлбөртэй орнуудыг бүлэглэсэн. Хамгийн дээд тал нь АНУ, Англи, Канад улсад сурах төлбөр 5400 ам.доллар, ОХУ болон Украйн, Болгар гэх мэт улс ойролцоо. Сингапур, Солонгос, Малайз, Япон зэрэг Азийн орнууд нэг жишигтэй байна. Монгол улсын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн жишгийг 1,3 саяар үнэлж тогтоосон. Үүнээс хойш сурч байгаа хүүхдүүд их бага хэмжээгээр төлбөр авах асуудал гарахгүй. Сурч боловсроход ялгаварлах үндэс байхгүй гэж үзсэн. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр боловсруулах болсон бас нэгэн шаардлага нь компани жил бүр маш олон хүүхдийг сургуульд явуулж сургалтын төлбөрийг нь даадаг. Гэтэл тэд төгсөж ирээд цөөхөн хувь нь үйлдвэрт ажилд ордог. Цаашид компанийн зардлаар ийм олон хүүхэд бэлтгэх шаардлага байна уу гэдэг асуудал хөндөгдөж энэ хөтөлбөрийг боловсруулсан. 

-Хөтөлбөрийн онцлог агуулгын талаар...? 

Компанид хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс хүн очиж тухайн сургууль дээр нь оюутнуудтай ганцаарчлан уулзаж ярилцлага хийн хандлагыг нь тодорхойлоод хүүхдээ сонгож  3-р курсээс нь тэтгэлэг олгох жишгээр явна.  

-Хөтөлбөр үйлдвэрийн төлөвлөгөөт сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийн сургалт гэсэн хоёр агуулга хэлбэртэй. Үйлдвэрийн ажиллагчдыг бакалавр, магистр, докторт сурах-даа сонгон шалгаруулалтаар, үйлдвэрт хэрэгцээтэй эсэхийг тодорхойлж байж явуулна. Хуучин  журмаар  оюутны тэтгэлгийг 2-р курсээс нь эхлээд төлдөг байсан. Одоо бол  сургалтын тэтгэлэг олгодог Голомт банк, Зориг сан, Оюу толгой гээд  томоохон  байгууллагын  жишгээр  өгнө. 
3-р курсээс нь шалгуур тавиад төгсөх ан-гийнх нь сургалтын төлбөрийг даагаад, дээр нь амьжиргааны зардалд тодорхой хэмжээний мөнгө өгөхөөр гэрээ хийгээд төгсөхөөр нь шууд ажлын байраар хангах чиглэл баримтална. Компанид хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс хүн очиж тухайн сургууль дээр нь оюутнуудтай ганцаарчлан уулзаж ярилцлага хийн хандлагыг нь тодорхойлоод хүүхдээ сонгож  3-р курсээс нь тэтгэлэг олгох жишгээр явна.  
-Компани ажилтны нэг хүүхдийн сургалтын төлбөрийг даадаг. Энэ хэвээрээ юу?  
-Ажилтны нэг хүүхдийн сургалтын тэтгэлэг гэж нэрлээд хэвээр хадгалсан. Хөтөлбөрт ажилтныг сургалтанд явуулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг урьтал болгох юм, сурч байхад нь хэрхэн мониторинг хийх юм, ямар холбоотой байх юм, яаж үнэлэх юм гээд нарийн зохицуу-лалт байгаа. Жишээ нь ОХУ-д хүүхдүүд болон ажиллагчдыг сургалтанд явуулчихаад араас нь нэг ч асууж, явж шалгаагүй. Тэгээд сургалтанд их мөнгө зарж байна гэсэн яриа гараад сургалтын тушаалууд хязгаарлагдаж байна. Энэ нь угтаа буруу. Сургуульд явуулсан хүмүүсээ очиж шалгахгүй, сургаж байгаа байгууллагатай нь харьцахгүй байна гэдэг хамгийн буруу. Энэ жилээс удирдлагын түвшинд асуудал тавьж, сурч байгаа хүмүүсээ эргэж, сургалтын байдалд нь хяналт тавихыг зорьж байна. 

-Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг дагал-дан гарч буй журмуудыг танилцуулаач? 

-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, Ажилтны төлөвлөгөөт сургалтын журам, Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах ажилтан, иргэнийг сонгон шалгаруулах гээд гурван журам батлагдаж байна. Мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөгөөр удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг урт, дунд, богино хугацааны хөтөлбөрт хамруулан сургадаг. Урт нь нэг жилээс дээш, богино хугацаа нь гурван сар. Ямар шаардлага хангасан хэнийг сургах юм гэдгийг журмаар нарийн зохицуулсан. Цех, хэлтсүүдээс захиалга авч нэртэй устай нь судалж байж явуулдаг хэлбэр рүү шилжинэ. Ажилтны мэргэжил олгох, ИТА-ны, тэргүүн туршлагын, ХАБ-ын сургалт бүгд төлөвлөгөөтэй явагддаг.  

Бакалавар, магистр, докторт сурах хүмүүс тодорхой шалгуур давж байж энэ хөтөлбөрт хамрагдана. Хуучин бол Технологийн сургууль дээр орос хэлний курс хичээллүүлээд орос руу сургуульд явуулдаг байлаа. Одоо бол орос хэлний шалгуур давсан хүн л Орос руу сургуульд явна. Монгол Оросын хамтарсан үйлдвэр хоёр орны харилцааны асуудлыг авч явах ёстой. Тэр хэмжээгээр орос хэлний курсууд орос хэлтэй хүн нэмэгдэнэ. Англи хэлтэй оронд сурахын тулд Тофелийн шалгалтын оноо хэд байх ёстой юм энэ бүгдийг нарийвчлан журамласан. 

-Тэтгэлэгт хөтөлбөрт Орхон аймгийн ир-гэдийн хүүхдүүд хамрагдах боломж бий юу?
 
-Хөтөлбөр болон журманд бакалаврт сурал-цагчдын 20 хувьд Орхон аймгийн иргэдийн хүүхдийг авахаар албан ёсоор тусгасан. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож болно. Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмуудтай болсноор хэн нэгэн дарга, захирлаар гарын үсэг зуруулаад сургуульд явдаг биш сургалтын бүхэл бүтэн тогтолцоо бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл албан тушаалтнаас хамаарал багатай хэрэгцээндээ тулгуурласан тогтолцоо бүрдэнэ.   Жишээ нь хоёр хүнийг цахилгааны инженерээр сургах төлөвлөгөө гарлаа гэхэд "Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа цахилгааны чиглэлийн хүн бүхэн өрсөлдөх боломжтой. Харин сургууль төгсөж ирээд захиалга өгсөн цехэд очиж ажиллана. Сургалтын ийм шударга тогтолцоог бүрдүүлж байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой. 

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.    

Санал болгох

Сэтгэгдэл

top