|

Баян-Өндөр сумын ЗДТГ-т ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

bayaraa 2015/01/09 5140 568
 Өнгөрөгч 2014 он Баян-Өндөр сумын хувьд гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын шинэчлэл, олон нийтийн оролцоотой бүтээн байгуулалтын ажил зэрэг маш олон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэсэн их бүтээн байгуулалтын жил байсан. Харин 2015 онд дээрх ажлуудыг үргэлжлүүлэн чанаржуулах, мөн хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оныг чанарын жил болгон зарлаад байна. Энэ ажлын хүрээнд төрийн захиргааны чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт ажилтнуудынхаа дунд 9 үзүүлэлт бүхий үнэлгээгээр ажлаа дүгнэж байгаа аж.

Энэхүү дотоод үнэлгээний дүнд үндэслэн тухайн байгууллагын дотоод тогтолцоо, болон цаашид вун дээр анхаарах ёстой юэ зэргийг тодорхойлох юм байна. мөн Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын албан хаагчдыг сургах ажлууд нэлээд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тодруулбал сургалтын үр дүнд албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, стандартын дагуу үзүүлэх чиглэлээр суралцах аж. Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2015 онд бэлтгэл үе, боловсруулах үе, нэвтрүүлж хэрэгжүүлэх үе, баталгаажуулах үе гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
 

эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top